Seheeten Mongol Podcast-logo

Seheeten Mongol Podcast

Storytelling Podcasts >

Сэр! Сэхээр! Сэтгэ! Та Сэхээтэн Подкасттай хамт байснаар дараах хоёр төрлийн контентуудыг сонсох боломжтой: ☼ Нямын Найм - Амьдралын Хэв Маягийн Подкаст ☼ Тайвантай Хамт - Номын Хэлэлцүүлэг

Сэр! Сэхээр! Сэтгэ! Та Сэхээтэн Подкасттай хамт байснаар дараах хоёр төрлийн контентуудыг сонсох боломжтой: ☼ Нямын Найм - Амьдралын Хэв Маягийн Подкаст ☼ Тайвантай Хамт - Номын Хэлэлцүүлэг
More Information

Location:

Mongolia

Description:

Сэр! Сэхээр! Сэтгэ! Та Сэхээтэн Подкасттай хамт байснаар дараах хоёр төрлийн контентуудыг сонсох боломжтой: ☼ Нямын Найм - Амьдралын Хэв Маягийн Подкаст ☼ Тайвантай Хамт - Номын Хэлэлцүүлэг

Language:

Mongolian

Contact:

3204204181


Episodes

Нэг сар амар эсвэл ажил! Аль аль нь амжилтын үндэс | Нямын Найм #45

8/5/2018
More
Наадмын дараа намар гэж Монголчууд хэлдэг. Ийнхүү 8-р сар гарч зуны адаг сар үргэлжилж байна. Тэгвэл хэдүүлээ энэ дугаараараа дамжуулан зуны улирлаасаа суралцан 8-р сараа цэнэглэж намрын улиралдаа бэлдэцгээе! Сэхээтэн гэр бүлийн та бид энэ зуныг гайхалтай сайхнаар хамтдаа өнгөрүүлж чадлаа! Одоо бидэнд сурсан, мэдсэн, ухаарсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх их даваа хүлээж байна. Энэ дугаарын зочин хөтлөгч нь Сэхээтэн подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ тэрээр Билгүүнээгийн хамт энэ зун...

Duration:00:55:11

Тархиа дасгалжуулан тухтай бүсээсээ гар! - Э.Сэргэлэн | Нямын Найм #44

7/26/2018
More
Монголын гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэгч Startup M байгууллагын Өсөлт Хариуцсан Захирал, Life-hacker Энхбаатар овогтой Сэргэлэн ахыг та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хэв маягийн подкастын хувьд хүний хөгжил, амьдралын өсөлт зэрэг сэдвүүдийн мэргэжилтэн хүнтэй ярилцсан нь туйлын олзуурхмаар. Энэ удаагийн дугаарт Эерэг зүйл уруу тэмүүлнэ гэдэг нь сөрөг зүйл болох тухай; Таталцлын хуулийн нууц юу вэ?; Амьдралын мөч бүрийг таашааж сурах тухай; Бясалгалын ач тус; Тав тухтай...

Duration:01:04:28

Залуу хүн та бүхнийг хийж чадна - МУГЖ О.Анужин | Нямын Найм #43

7/15/2018
More
23 насандаа Монгол Улсын Гавъяат Жүжигчин цолийг хүртээд буй Отгонтөгсийн Анужин маань энэхүү хүндэт цолийг хүртсэн долоо хоногтоо бидний Нямын Найм подкаст нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч сонсогч та бүхэнтэй ийнхүү уулзалдаж байна. Энэхүү ярианаас та Тавьсан зорилго өөдөөгөө тууштай тэнцэх тухай; Багш, томчуудаасаа үргэлж суралцаж тэдний сургаалийг дагах тухай; Дуртай хийгээд хийх ёстой зөв зүйлээ олсон тохиолдолд түүнийхээ төлөө тэнцэх; Хариу нэхэлгүй сэтгэлээр бусдад өгдөг хүн...

Duration:01:19:27

Амьдаараа – Алог дугаар: Эрч хүчтэй амьдрал уруу үсэрцгээе! | Нямын Найм #42

7/11/2018
More
Өнгөрөгч 8 сар хүрэхгүй хугацаанд та бүхнийхээ сонорт хүрч нийт 180 мянга гаруй сонсогчдын хандалтыг аваад буй Сэхээтэн Подкастын Нямын Найм нэвтрүүлгийн хамгийн анхны амьд үйл ажиллагаа 7-р сарын 8-ны Ням гарагт болж өнгөрлөө. "Нямын Найм: Амьдаараа" үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, сонсогч нартайгаа ярилцаж сэтгэгдлийг нь асууж нэвтрүүлгийн үндсэн асуултуудаас сонгож зарим асуултуудыг юуны түрүүнд тавив. Үйл ажиллагаа маань зохион байгуулагдсан Workcentral Mongolia coworking...

Duration:03:04:42

Хувийн амьдрал маань холдсон ч алдаанаасаа би суралцсан - Дуучин A Cool | Нямын Найм #41

7/1/2018
More
Найрамдал зуслан, Ариунзаяа дуугаараа овоглогддог дуучин A Cool буюу Баттулга овогтой Анхбаяр ах 7-р сарын анхны дугаарын маань зочноор оролцлоо. Аливаа зүйлээс авахыг нь авч гээхийг нь гээх сэтгэлгээтэй байх тухай; Уламжлал шинэчлэлийг хослуулан хувь хүний хувьд хөгжих тухай; Амьдралын том шийдвэрүүдээ гаргахдаа сэтгэл хөдлөлөөр өнгөцхөн хандах бус нухацтай хэрхэн бодох тухай; Өөрөө өөртэйгөө ярилцаж амжилтыг төсөөлөн харах тухай гэх мэтчилэн олон гайхалтай сэдвүүдийн талаар хөдөлмөрч,...

Duration:01:10:04

Бүсгүйн Код: Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний нууц | Тайвантай Хамт #32

6/27/2018
More
Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний стратегийн нууцад нэвтрэхүй - Барбара Коркоран: - Тэрээр энэхүү номоор бүсгүйчүүдэд хандаж юуг хэлэхийг хүсэв - Түүний хүсэл мөрөөдөл хаанаас эхэлсэн, ажлын гараагаа эхэлж байсан түүх - Өөрийн хувийн бизнесээ найз залуугаасаа зээлсэн мянган доллар аар эхлүүлж байсан зоримог шийдвэр - Үүрд хамт байна гэж бодож явсан найз залуу нь түүнээс урваж, хаяж явсан цаг мөчийг хэрхэн даван туулсан - Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын үед...

Duration:00:59:51

Аминчхан бус бусдыг бодох сэтгэлтэй байх нь амжилттай амьдрал - Б.Маргад-эрдэнэ | Нямын Найм #40

6/24/2018
More
Шатрын олон улсын зэрэгт тамирчин, олон амжилтын эзэн Батбилэг овогтой Маргад-эрдэнэ бол бидний энэ долоо хоногын хүндэт зочин. Удирдлагын Академийн шинэхэн төгсөгч тэрээр Сэхээтэн төслийн ард олон ажлыг амжуулж, зүтгэж яваа нэгэн бөгөөд миний 15 жил нөхөрлөж буй анд найз маань билээ. Энэ долоо хоногт бид хоёр Амьдралыг өөдрөгөөр харах тухай; Дотоод сэтгэлийн аз жаргалыг юунаас авдаг бэ буюу амьдралын зургаан сургамж; Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж цаг хугацааг үржүүлэх тухай;...

Duration:01:43:04

Мэдээллийн чанараас амьдралын чанар хамаарна – Доктор Н.Сарантуяа | Нямын Найм #39

6/17/2018
More
Эх орондоо ирээд ярицлсан анхны зочин маань Доктор Нансалын Сарантуяа (PhD/ScD) юм. Сэхээтэн төслийн санаа анх ээжийн маань туурвисан ном бүтээлээс сэдэл авч буй болж байсан тул энэ удаагийн дугаар бусдаасаа ондоо дугаар болсон. Учир нь ээжтэйгээ би түүний долоо хоногын тухай бус харин түүний залуучуудад хэлэхийг хүсдэг зүйлсийн талаар ярилцсан билээ. Яагаад мэдээллийн чанараас амьдралын чанар хамаардаг тухай, Өрнө Дорнын гүн ухаан, соёл иргэншил, сэтгэлгээний ялгаа, Сэхээтэн гэж хэн...

Duration:01:46:47

Хайр энэрэл нь хамаг бүгд нурж унах цагт сэтгэлийг дүүргэх, биеийг тэтгэх их хүч юм | Нямын Найм #38

6/10/2018
More
Америкт оюутны амьдрал сэдвээр ярьсан подкаст. Гарчиг нь өөртөө зориулж ингэж бичиж мөнхлөхийг хүссэн юм шүү. +++++++++ Хагас жил гаруй үргэлжилсэн Нямын Найм подкастаа анх удаа хийлгүй орхиё гэж бодоод та бүхэндээ уучлалт хүсэх гэж байснаа болиод ийнхүү 38 дахь дугаараар би та бүхэнтэйгээ золгож байна. Энэ долоо хоногт нэгэн хүндтэй, хайртай хүнтэйгээ ярилцаж та бүхэндээ маш том бэлэг баръя гэж бодож байсан ч тэр хүн дээрээ би очих цаг өдөртөө очиж чадаагүй юм. Тэр хүн бол ээж маань. Энэ...

Duration:00:52:59

Залуу хүнд алдах зүйл юу ч үгүй тул алдахаас бүү ай - Г.Учрал | Нямын Найм #37

6/2/2018
More
Амьдралдаа чухал шийдвэрүүд гаргаж буй цаг үед тань түлхэх хүч болох зочин бол Ганбаатар овогтой Учрал юм. Монгол Улсын Их Сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн түүний блог, нийтлэлүүдийг та Medium.com платформоор яг одоо шууд уншиж түүний ертөнцөөр аялах боломжтой. Тэрээр яахын аргагүй өнөөдрийн Монгол Medium блог бичээчдийн шилдэг төлөөлөл болсон бүсгүй юм. Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренерүүдтэй маш ойр ажилладаг тэрээр яг одоогоор Монголын анхны олон улсын хамтын оффис Workcentral...

Duration:01:48:01

Үзэл бодол, үйл хэрэгтээ итгэлтэй байж айдсаа даван туулахуй - М.Халиун | Нямын Найм #36

5/27/2018
More
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Магадгүй энэ подкастыг сонсож, энэ дугаарын маань зочин Мөнхөө овогтой Халиунтай танилцах нь таны гайхалтай аяллын нэгэн чухал алхам байж мэдэх юм. Учир нь Халиунаагийн зорилго бол бусдад ирээдүйдээ итгэлтэй байхыг сануулах ба гайхалтай ирээдүйгээ бүтээхэд нэн шаардлагатай мэдлэг, боловсрол, чадварыг түгээх зааж сургах юм. Тиймдээ ч тэрээр "Haliunaa Teaches English" нэртэй онлайн видео сургалтыг бэлтгэн хүргэж, нийт 80 гаруй бичлэгээр та бүхэнтэй...

Duration:01:06:24

Энэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)

5/19/2018
More
Найм Найм маань подкаст болоод 6 сар болжээ. Анх 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлүүлэн подкаст хэлбэр уруу блогоо хувиргаж анхны подкаст дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байсан. Иймд өнөөдөр буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр бид хамтдаа Сэхээтэн Монгол Подкастын эхлэл Нямын Найм подкастын хагас жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Би Нямын Найм подкастыг гаргахаас өмнө Нямын Найм блогийг 2017 оны зун хөтөлж нийт 9 дугаар бичсэн байдаг. Тэрхүү есөн блог дугаараа подкаст болгохыг удаан...

Duration:01:50:56

Шинэ өдрийн тунхаг #MongolMotivation

5/15/2018
More
Урам зориг өгөх, сэдэл төрүүлэх зорилготой бүтээгдэж байсан #MongolMotivation илтгэлийн цувралын анхны контент. Та бүхэндээ бэлэг болгож дахин хүргэв. Та цаашдаа ийм төрлийн контент хүлээн авахыг хүсэж байвал бидэнд сэтгэгдэл үлдээгээрэй!

Duration:00:09:10

Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээв ав! - Д.Болд | Нямын Найм #34

5/12/2018
More
АНУ-н топ сургууль Жиоржиагийн Технологийн Институтийг Үйлдвэрийн Инженер болон Эдийн Засагч мэргэжлээр төгсөж одоогоор Америкийн хамгийн том компаниудын нэг болох The Home Depot-д Дата Шинжээчээр ажиллаж буй Доржпүрэв овогтой Болдыг энэ удаагийн 34 дөх дугаартаа урьж оролцууллаа. Дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн түүний Монгол туургатны түүх соёл, ёс уламжлалд хайртай зан чанар нь дэндүү бахархам. Америк дахь Монгол Оюутны холбооны Тэргүүнээр ажиллаж байсан түүний амьдралын хэв маяг нь...

Duration:01:29:12

ИРЭЭДҮЙД БИ ХЭН БАЙХ ВЭ? - Х.Цогтбилгүүндарь | Зочин хөтлөгч Б.Тайван | Нямын Найм #33 Тусгай дугаар

5/5/2018
More
Их сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх Вэ? гэж өөрөөсөө асуугаасай гэж хүсэн энэхүү ярилцлагыг Б.Тайван андтайгаа хийлээ. Энэ дугаарт...

Duration:01:35:52

Өөрийгөө хайрлаж, өөрийн чадвартаа итгэх нь - Б.Булган (The Mongolian Student Vlog) | Нямын Найм #32

4/28/2018
More
Австрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган нь энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин юм. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх байх. Эмээ, ээжийн хайртай охин тэрээр ШУТИС ийн БИАС-н Архитектурын ангийг 2012 онд төгсөөд эх орондоо ажиллаж байгаад...

Duration:03:46:40

"Дэлхийг захирч буй 30 эрхмүүд" + АНУ-д сурах тухай | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #5

4/24/2018
More
Дэлхийн хамгийн том програм хангамжийн “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Google-ийн Стив Жобс гэж хэн бэ Интернетийг бизнестэй холбосон анхдагч бизнесмений амжилтын түүх Facebook вебсайтыг зохион бүтээгч эрхэм Ноён хүснэгт гэж хэнийг хочилдог вэ? XX зууны хамгийн их амжилт олсон хөрөнгө оруулагч

Duration:01:09:46

Үнэ цэнийг хичээл зүтгэлээр, итгэлийг хариуцлагаар олох нь - Т. Азжаргал | Нямын Найм #31

4/21/2018
More
Үнэ цэнийг хичээл зүтгэлээр, итгэлийг хариуцлагаар олох нь - Т. Азжаргал | Нямын Найм #31 by Сэхээтэн

Duration:02:26:22

Жэк Ма-гийн амжилтын нууц 2-р хэсэг | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #4

4/17/2018
More
Жэк Ма-гийн амжилтын нууц /2-р хэсэг/ Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн. Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй. Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан. Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг. Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг. Ма ба түүний баг хамт олны алдаа Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэцүү. Тэд үргэлж маргалдаж, мэтгэлцэж байдаг. Тэднээс шийдвэр гарна гэдэг хэцүү.

Duration:01:28:09

Эерэг хандлага бол сонголт- Н.Ананд (Anantoshka)| Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30

4/15/2018
More
Дэлхийд Олон Улсын Харилцааны мэргэжлийн сургуулиараа хамгийн шилдэгт тооцогддог American University-д уг мэргэжлээр боловсрол эзэмшиж буй Нямдоржийн Ананд маань энэ удаагийн дугаарт оролцлоо. Мөн энэхүү 30 дахь дугаарт 3 ихэр найзууд хамтдаа ярилцсан гэдгээрээ маш онцлогтой буюу Баясгалангийн Тайван маань зочин хөтлөгчөөр мөн уригдсан билээ. Харин яагаад ихэр найзууд гэх болсныг та подкастаас сонсож мэдээрэй :) Бид 3 энэ дугаараар залуус бид өөрсдийн хийгээд эх орны ирээдүйгээ хэрхэн...

Duration:02:47:20