Bodicast-logo

Bodicast

Religion & Spirituality Podcas

We aim to spread smiles, unity, and human morality in society. Бодькаст подкаст нь хүнлэг энэрэнгүй сургаалийг, хүмүүний эвт ёсыг, зөв амьдрах ухааныг, ирээдүйд итгэх итгэлийн гэрэл гэгээг түгээнэ.

Location:

United States

Description:

We aim to spread smiles, unity, and human morality in society. Бодькаст подкаст нь хүнлэг энэрэнгүй сургаалийг, хүмүүний эвт ёсыг, зөв амьдрах ухааныг, ирээдүйд итгэх итгэлийн гэрэл гэгээг түгээнэ.

Language:

Mongolian


Episodes
Ask host to enable sharing for playback control

Episode#35. Composer Sansargereltekh Sangidorj

11/16/2023
Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэхийн студид зочлов. Ертөнцийн хууль, хөгжим, шашин, шүтлэг, нийгэм, бурхад, ирээдүй хүүхдүүдийн талаарх түүний өргөн хүрээтэй, хурц бас хөгжилтэй асуултуудад хариулан харилцан ярилцав. Үзэгч таны мэдлэгт дусал болох болтугай хэмээжихүй. Олонд төдийлэн дуулгаагүй Монголын буддын соёлын төвийнхөө талаар нэгэнт ярьсаных ялангуяа Америкт байгаа монголчууд , хамтран ажиллахыг хүссэн найз нөхөд monbudcc@gmail.com -р холбогдоорой. Support the Show.

Duration:00:53:15

Ask host to enable sharing for playback control

Episode #34. Nechung Oracle Ven. Thupten Ngodrup

4/20/2023
''Төвөдөөр жишээлэх юм бол дээд Далай лам нар нь бүхнийг болгоогч билгийн мэлмийтэй билээ. Гэсэн хэдий ч чойжинг урин залж харилцаж зөвшилдөг. Түүнтэй адилхан Халх Жавзундамба нар ч эгэлийн санаанд багташгүй дээдсүүд юм. Тэд бас л дэргэдээ чойжин буулгаж л байж. Ерөнхийдээ аливаа ажил үйлсэд ‘’амирлангуй замаар бүтээх үйл”, “хатуу ширүүн арга замаар бүтээх үйл “ гэж хоёр байна. Амирлангуй замаар бүтээх үйлсийг жишээ нь монголд бол Халх Жавзүндамба нар бүтээх , төвөд бол Дээрхийн Гэгээн Далай багш тэр талын үйлсэд бие сэтгэлээ зориулдаг юм. Чойжон бол догшин бурхад юм. Хүчлэн бүтээх үйлсийг чойжин гүйцэтгэх нь түүний үүрэг юм. Хүний санаа бодол, үйл карма олон янз байх тул олны тусыг бүтээхэд зөөлөн араар бүтээх ажил үйлс ч байх хүчлэн бүтээх арга зам ч байх тул чойжин нь догшин сахиусны талаас амьтны тусын тулд хатуу үйлийг бүтээхэд зориулагдана гэж хэлж болно. Тиймээс Дээдэс богд нар аль ч үйлийг бүтээж байгаа ч , нийт хүмүүсийн сэтгэл болон сүсгийн бодит нөхцөл байдалд зохицуулан “сахиус буулгах”, “эш зарлигийг сонсгох”, нөгөөтэйгүүр урьдын уламжлал ёс зэргийг таалалдаа болгоосных гэж бодож байна ''. Дээрхийн Гэгээн XIY Далай багшийн чойжин Түвдэн-Ойдүв. Support the Show.

Duration:00:52:52

Ask host to enable sharing for playback control

Episode#33.Arjia renpoche

9/4/2022
"Ямарч хүн болов жаргая хэмээн боддог. Энэ бол сайн сэтгэл, би зовох хэрэгтэй гэж хэн ч бодохгүй. Харин өөрийн жаргах жаргалыг бусдын зовлон дээр үүрүүлж болохгүй. Өөрийн хүссэн жаргалыг бусдын зовлонгоор даалгаж болохгүй гэсэн багшийн сургаалийг даган би мах иддэггүй юм". "Энэрэл нигүүсэл оюун билэг" төвийн тэргүүн Ажиа Гэгээнтэн. Support the Show.

Duration:01:08:19

Ask host to enable sharing for playback control

Episode#32. Buddhist teacher Gantumur Sodnom

6/17/2022
Бурхан багшийн их дүйчэн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн тусгай дугаараар Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв асан, гүн ухааны багш, гавьж С.Гантөмөр оролцлоо. " Багш нь шавьдаа үнэн сэтгэлээр үнэн зөв номыг заахын цагт арван зүгийн бүх бурхад тэрхүү багшийг адислаж, түүний биед оршино.Шавь нь багшдаа мөргөх цагт арван зүгийн бүх бурхадад мөргөсөн лугаа адилхан болно гэсэн энэ сургаальд би итгэж, биширч багш нараа бүх бурхадын төлөөлөл тэдгээрийн хувилсан дүр нь надад ном зааж байнаа гэж боддог" . гавьж С.Гантөмөр Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй. #Bodicast #LUGAVJ #SamsaraMongolia Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно. Support the Show.

Duration:01:22:18

Ask host to enable sharing for playback control

Episode#31.High school student Khishigtogtokh Battogtokh

6/5/2022
"- Бидний сэтгэдэг зүйлийг бага насны хүүхдүүд тэс өөрөөр сэтгэдэг болохыг дүүтэй болоод анзаарсан. Тэд бидний тогтсон ойлголтоос илүү сэтгэдэг". " - Хүний оюун санаа хүнийг удирддаг учраас буддизм бидний өдөр тутмын амьдралд ч байгаа л байх." Хүүхдийн баярын өдрийн дугаарт Нийслэлийн ерөнхий боловсролын “Үй Цай” дунд сургуулийн 12-р ангийн сурагч, дэлхийн сонгодог зохиолыг гурван хэл дээр уншаад харьцуулан судалж маш сонирхолтой илтгэл бичсэн авъяаслаг охин Б.Хишигтогтохын яриаг эндээс... Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй. #Bodicast #LUGAVJ #SamsaraMongolia Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно. Support the Show.

Duration:00:27:56

Ask host to enable sharing for playback control

Episode#30. Top model Badamgerel Khurelbaatar

5/10/2022
"Дотоод ертөнцөө гоо үзэсгэлэнтэй болгох нь гадаад ертөнцөө урт удаан хугацаанд ч гоо үзэсгэлэнтэй болгох боломж юм. Ухаан ямар үед илүү үнэ цэнэтэйгээр гарах вэ гэхээр сэтгэлтэй нийлсэн үедээ гэж би боддог" АНДРА брэндийг үүсгэн байгуулагч, эрч хүчтэй ажилсаг бүсгүй, мисс, топ модел Х.Бадамгэрэлтэй хийсэн ярилцлагыг эндээс... Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй. #Bodicast #LUGAVJ #SamsaraMongolia Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно. Support the Show.

Duration:00:47:39

Ask host to enable sharing for playback control

Episode#29. Meditation teacher Nyamsambuu Dendev

5/4/2022
Буддын гүн ухаан, майндфүлнесс бясалгал, өнөөгийн бидний сэтгэл зүйн төлөв байдал, нийгэмд нүүрлээд буй ёс зүйн хямралаас гарах арга замын талаар Жавзандамба Хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай хийсэн ярилцлагыг эндээс сонсоорой. Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй. #Bodicast #LUGAVJ #SamsaraMongolia Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно. Support the Show.

Duration:01:17:00

Ask host to enable sharing for playback control

Episode#28. Enterpreneur Uyanga Amarsaikhan

4/27/2022
" Хийж байгаа зүйлсээ нэг талбар дээр харахыг оролддог. Ирээдүйд намайг өөрчилж чадах зүйлс дээрээ би илүү төвлөрдөг". Үр минь брендийг үүсгэн байгуулагч А.Уянгатай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээ сонсоорой. Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй. #Bodicast #LUGAVJ #SamsaraMongolia Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно. Support the Show.

Duration:00:58:27

Ask host to enable sharing for playback control

Еpisode#27. State Honored artist Chimeddorj Shagdarjav

4/7/2022
"Сэтгэл сайхан байж сайхан зураг зурна. Дотоод сэтгэл зовлонтой бол сайхан зураг гарахгүй. Эмчилгээ хийлгэсний дараа зургийн өнгө хүртэл өөр болж зураас тэгш сайхан татагдаж байгаагаар шинжигдэнэ. Зураг бол харах яруу найраг". "Урлаг өөрөө бурхан гэж боддог. Хүн урлагийн бүтээл туурвиж хийж суухад өөрийн дотоод сэтгэлийг бясалгалгаж, ертөнц дээр юу ч болж бай хамаагүй бодлоос хамаг муу муухай бүхэн гарад явчихдаг. Тэр үед аливааг бурханы сэтгэлээр харж, бурханд их ойрхон байдаг байхаа гэж боддог"... Өнөөдрийн ярилцлагаараа та бид Москва, Амстердамд , Шанхай, Токио, Хонгконг, Вашингтон, Венецийн Биеннальд үзэсгэлэнгээ гаргаж дэлхийн томоохон хотуудад нэн шинэ үеийн монгол зураг уран барималийг толилуулсан Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддоржийн урлан, дотоод сэтгэлийн уужим агуу орон зайд үдлэх болно. Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй. #Bodicast #LUGAVJ #SamsaraMongolia Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно. Support the Show.

Duration:01:04:42

Ask host to enable sharing for playback control

Episode#26. Lecturer Narantstetseg Tseveendulam

3/22/2022
"Хэл гэдэг бол зөвхөн ярилцдаг зүйл биш юм. Хэлний ард соёл, түүх, шашин шүтлэг нь явдаг. Тэр олон зүйлийг агуулж байдаг тул хэл нь тухайн улс үндэстэний тусгаар тогтнолын нэг баталгаа гэдэг нь үнэхээр үнэн. Хүн хэлээ алдана гэдэг бол бүх юмаа алдаж байна гэсэн үг." АНУ-ын Пенсилванийн Их Сургуулийн Зүүн Азийн хэл иргэншилийн тэнхимийн багш хатагтай Ц.Наранцэцэгийн яриаг эндээс сонсоорой. Support the Show.

Duration:01:07:10

Ask host to enable sharing for playback control

Episode#25.Antropologist Elizabeth Turk

3/7/2022
Хөтлөгч: Сэтгэлийн хэдэн хувь нь дараа төрөл рүү явдаг гэж та бодож байна? Элизабет Турк : Энд би мэргэжлийн үүднээс хариулж чадахгүйнэ. Гэхдээ миний бодлоор миний өчигдөрийн үйлдэл өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлнө. Өнөөдрийн бодол санаа маргаашийн үйлдэлд нөлөөлнө. Тиймээс миний сэтгэл бодлын нилээд хувь нь дараагийн төрөл рүү шилжинэ байх. Тиймээс хүн бүр өөрийн бодит туршлагаас үүний хариултыг хайж болно. Миний бодлоор амьдрал бол бидний хамгийн сайн багш... Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн доктор, хүн судлаач хатагтай Элизабет Турк. Support the Show.

Duration:00:24:25

Ask host to enable sharing for playback control

Episode#24. Businessman Delgertsogt Manaljav

1/25/2022
"Залуусаа! та нар миний амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгодог шүү. Та нар зүгээр нэг ажил хийж яваа улс биш. Нийгэмд манлайлал үүсгэж байна. Зөв сэтгэл, энэрэл нигүүслийг ч бас хамт авч яваа. Энэ чинь миний амьдралд баяр баясгалан авч ирдэг дээ" гэж би Лантуун дохиог авч яваа гол түлхүүр залуусдаа хэлдэг. АНУ-ын Вашингтон Ди Си орчмын Монголчуудын холбооны тэргүүн, Лантуун дохио ТББ-ын Америк дахь салбар, АRS Сангийн у/з-ын дарга М. Дэлгэрцогт. Америкийн амьдрал, хүмүүнлэг үйлс, крипто валют, блокчэйн, эрүүл оршихуй.. олон зүйлийн талаар эндээс сонсох болно. Support the Show.

Duration:00:48:32

Ask host to enable sharing for playback control

Episode#22. Historian science doctor Urangua Jamsran

1/3/2022
" Тусгаар тогтнол бол үнэлж баршгүй үнэтэй зүйл. Бидэнд эрх чөлөө тусгаар тогтнол үгүй бол энд монгол хүн байхгүй. Харин улс орондоо эзэн шиг эзэн байж, улсаа улс шиг авч явах сонголт нь бидний гарт буй". - Монгол Улсын их сургуулийн профессор, түүхийн шинжлэх ухаан доктор Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Хэрээд Жамсрангийн Урангуа. Support the Show.

Duration:01:06:57

Ask host to enable sharing for playback control

Episode#23. Telo Tulku Renpoche

1/3/2022
Манай залуу үе өөр болсон. Сайн талаараа өөр. Дэлхий ертөнц тэдэнд тун ойрхон болсон. Тэд хүссэн зүйлээ интернетийн тусламжтай хялбархан сурах боломжтой. Ямар нэг зүйл худалдаж авахыг хүсвэл хэдэн товч дарахад л хангалттай. Хэдэн өдрийн дараа өөрөө хаалган дээр чинь хүрээд ирнэ. Буддизмын талаар илүү их зүйл олж мэдмээр байвал бүх зүйл гарын доор байгаа. Гэхдээ бид ихэнх эрч хүч, хүчин чармайлтаа гадна харагддаг зүйлсээ сайжруулахад үрдэг. Мөнгө олж, байшин барьж, карьераа бүтээж, машин худалдаж авна, үнэтэй хувцас худалдаж авна гэх мэт. Тэдгээр зүйлс хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Мэдээж хэрэгтэй. Тэдгээр зүйлс ч бас хөгжлийн нэг хэсэг. Даяарчлал болон капитализмын нэг хэсэг. Бид хувийн онцлогоо мартаад байдаг. Бид өөрсдийгөө мартаад байдаг. Бодькаст подкастын 2022 оны анхны дугаарт Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн Москва дахь Төвдийн соёл мэдээллийн төвийн өргөмжит төлөөлөгч Тело түлкүү ренбуучий. Support the Show.

Duration:00:53:36

Ask host to enable sharing for playback control

Episode#21. Geshe Lharamba Bat-Itgel Tsedendamba

12/17/2021
" Хоосон чанарт нэвтэх тэр үед цаг хугацаа, орон зай байхгүй болдог" гэдэг Өмнөд Энэтхэгийн Брайвун Гоман дацанд 25 жил буддын гүн ухааныг судалж 38 насандаа буддын шашны судрын ёсны номын эрдмийн дээд цол болох гэвш лхаарамба цолыг хамгаалаад АНУ-ын Эмори Их сургуулийн 4н жилийн хөтөлбөрийг 2 жилд дуусгасан дараагаар Швейцарид шинжлэх ухааны томоохон сургалтын дүүргээд байгаа залуу хувраг Цэдэндамбын Бат- Итгэлийн ярилцлага. Support the Show.

Duration:01:07:12

Ask host to enable sharing for playback control

Episode#20. Pianist Sayantsetseg Sangidorj

11/30/2021
"Монголынхоо төгөлдөр хуурын урлагт чадахаараа хувь нэмрээ оруулах л миний энэ яваа насны минь эрхэм зорилго". Монгол Улсын соёлын элч, Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Консерваторийн дэд профессор төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг Support the Show.

Duration:01:29:49

Ask host to enable sharing for playback control

Episode#19. Scientist Gantuya Magsarjav

11/17/2021
"Хязгааргүй орчлонг бүхэлд нь танин мэдэх ухаан философи сэтгэлгээнээс гарч ирдэг. Тиймээс хүн учир шалтгааныг сонирхоод ирэхээрээ бусад хязгааргүй төрлөхийтнийг онох ухааныг олж хардаг". Шинжлэx ухааны Академийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор Магсаржавын Гантуяа оролцсон дугаарыг эндээс хүлээн авч сонсоорой. Support the Show.

Duration:01:16:14

Ask host to enable sharing for playback control

Episode#18. Ophthalmologist Baasankhuu Jamiyanjav

10/26/2021
"I always remind my students to learn new things, examples: technology, new methods, communication, etc. A person should devote themself or else they will fall behind others." - Ophthalmologist Baasankhuu " Хүн ажилдаа цаг хугацаагаа бүрэн зориулах хэрэгтэй. Өөрийгээ дайчилж байж амжилтанд хүрнэ. Өрөөл бусдыгаа ч хошуучилна. Бүх чөлөөгөөрөө ном уншиж үргэлж хөгжиж байхыг би шавь нартаа захидаг". - эмч Ж.Баасанхүү Support the Show.

Duration:00:55:51

Ask host to enable sharing for playback control

Episode#17. ApprenticeMongolia TV Show contestant Gansukh Norovsambuu

10/18/2021
“Бүх зүйлээс суралцахыг хичээдэг. Бизнесийн явцад бүх хүнтэй ойлголцох, зарим тохиолдолд зорилгынхоо төлөө бусадтай хүсээгүй ч нийцэх тохиолдол гардаг. Үйл явцтай холбоотой шүүмжлэл байж болох ч хувь хүн рүү хандсан шүүмжлэл залуу хүнийг мохоодог гэж боддог”. Support the Show.

Duration:01:02:24

Ask host to enable sharing for playback control

Episode#16. TV presenter Ariuntungalag Nyamjargal

9/24/2021
" Эх дэлхийдээ ойр байж ногоон талд, цэцэгт хөндийд, уулын бэлд, голын дэргэд, ой хөвчийн дунд очих дуртай. Зүгээр л дээшээ харж хэвтээд борооны дуслыг, салхины чимээг, тэнгэрийн өнгийг харах боломжийг өөртөө олгодог..." Support the Show.

Duration:01:13:11