MEDLEG to go Podcast-logo

MEDLEG to go Podcast

0 Favorites

Энэхүү Подкастаар бид шинжлэх ухаанд суурилсан, бодит мэдээллийг өөрийн судалгаа, мэдээллийн төвшинд сонирхсон хүмүүст хүргэх, их мэдээллийн урсгалаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахад туслах зорилготой болно.

Location:

United States

Description:

Энэхүү Подкастаар бид шинжлэх ухаанд суурилсан, бодит мэдээллийг өөрийн судалгаа, мэдээллийн төвшинд сонирхсон хүмүүст хүргэх, их мэдээллийн урсгалаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахад туслах зорилготой болно.

Language:

Mongolian


Episodes
Ask host to enable sharing for playback control

УБ-МЕТРО ТӨСӨЛ бодит уу? #31

1/15/2024
2024 он бидэнд ихээхэн боломж бас эрсдэлийг дагуулж ирж байна. Тэдний нэг бол яах аргагүй UB-Metro төсөл юм. Цаг хугацааны төлөвлөгөө нь маш давчуу, ТЭЗҮ нь тодорхой биш болохоор бид 2-ийн зүгээс бид бүхний мэдэх хэрэгтэй болон анхаарах ёстой хүчин зүйлүүдийг дурьдаж Сонсогчиддоо мэдээлэл түгээхийг хүссэн болно. #medleg.to.go.Podcast

Duration:00:59:39

Ask host to enable sharing for playback control

Байгалийн хий дамжуулах хоолой #30

6/11/2023
Сайн уу Мэдлэг2Go подкастын сонсогчдоо, Бид хоёр сүүлийн үед их яригдаж байгааа ч тодорхой биш байгаа Орос болон Хятад улсыг холбох Монгол улсаар дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн талаар өөрсдийн байр суурийг ДЭМЖИГЧ ба ЭСЭРГҮҮЦЭГЧ бэлбэрээр илэрхийллээ. Давуу болон Сул талыг илүү ил болгох гэж оролдлоо. Та бүхэн өөрсдийн байр суурийг бас бидэнд ирүүлээрэй. #Medleg2Go #podcast

Duration:00:48:35

Ask host to enable sharing for playback control

Хар Тугалга ба Бензин #29

2/6/2023
Бид нарын өдөр тутам амьсгалж буй агаарт, амьдарч буй орчинд, хэрэглэж байгаа эд зүйлсэд Бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис ямар хэмжээтэй байдаг бол, зөвшөөрөгдөх хэмжээ нь ямар байдаг бол гэж Та нэг удаа ч гэсэн бодож, нягталж үзсэн үү? Тэр ч утгаараа бид 2 нь энэ удаад Болзошгүй аюулыг урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү Подкастыг бэлтгэлээ.

Duration:00:45:04

Ask host to enable sharing for playback control

8 хоногт 9000 км туулсан нь 28#

7/26/2022
Энэхүү дугаараа та бүхний зуны амралтанд зориулан бэлдлээ. Бидний “Summer Challenge“ эхэлж байна буюу энэ удаагийн дугаар маань Аялалын тухай Подкаст байгаа. Магадгүй Орос-Украйны мөргөлдөөний хажуугаар Оросын нутгаар, Украйны хажуугаар аялах нь тийм ч гоё санаа биш байсан бх. Гэхдээ ард нь гараад, одоо Мэдлэг түгээгч нартаа мэдээлэл хүргүүлэхээр энэхүү Medleg_to_Light 28-р дугаараа хүргэж байна. #Medleg_to_go #Podcast #Light

Duration:01:04:08

Ask host to enable sharing for playback control

Орос-Украины хямралын ялагч нь НОГООН эрчим хүч мөн үү? #27

5/4/2022
Орос болон Украин улсын хямрал үргэлжилж, дэлхий даяар эрчим хүчний үнэ нэмэгдээд байгаа энэ үед европын холбооны улсууд Орос улсаас эрчим хүчний хамааралтай байдлаасаа салах гэж хичээж байна. Энэ хүрээнд олон төрлийн шийдвэр гарч байгаа ба онцгойлон Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийг хүчтэйгээр дэмжиж байна. Мөн нүүрс хүчлийн хийн ялгаралтыг багасгах зорилтын талаар бид юуг хийж эхлэх шаардлагатай талаар… гэх мэт олон сонирхолтой зүйлсийг бид хоёр энэ удаагийн дугаараар ярилцлаа.

Duration:00:48:20

Ask host to enable sharing for playback control

Сайжруулсан түлш Сайн уу? #26

1/29/2022
Утаа, тоос, өвлийн хүйтэн хавсраад бидний ярианы сэдэв нэг хэсэгтээ САЙЖРУУЛСАН ТҮЛШ САЙН УУ? дээр хүртэл очив. Сайжруулсан түлш үйлдвэрийн бүтээгдэхүүн тул агуулга, шинж чанарын талаар ул суурьтай ярилцах нь зүйтэй байх. Тийм учраас бид хоёр та бүхэндээ анхан шатыг нь бэлтгэж өглөө. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хяналтыг бид бүгд өөрсдөө тавих ёстой байгаа шүү. Тиймээс улс төрчдийн уран үгэнд хууртахгүй хяналт тавьж сурцгаая.

Duration:00:58:40

Ask host to enable sharing for playback control

"16 ЖИЛ" АНГЕЛА МЕРКЕЛ #25

12/22/2021
Герман улсыг 16 жил удирдсан анхны эмэгтэй Канцлер саяхан үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө. Өөрөө сонгуульд дахиж өрсөлдөхөөс татгалзаж, намынхаа шинэ удирдлагад эрх мэдлийг мөн шилжүүлсэн билээ. Энэхүү хүчирхэг эмэгтэй улс төрчийн явуулсан үйл ажиллагаа энгийн монгол хүнд ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар бид хоёр та бүхэнтэй хуваалцахаар энэхүү дугаарыг бэлтгэв.

Duration:00:45:58

Ask host to enable sharing for playback control

Цахилгаан машины давлагаа #24

10/30/2021
Та бүхний одоогийн унаж байгаа машин Приус бол, дараагийн машин тань дан цахилгаан хөдөлгүүртэй машин байх магадлал өндөр боллоо. Дотоод шаталтын хөдөлгүүр, машин үйлдвэрлэлийн салбарын тэргүүнд байхаа больж ЦАХИЛГААН хөдөлгүүрт зайгаа тавьж өгч байгаа. Энэ өөрчлөлтийн талаар бидний дунд бага яригдаж байна. Тийм учраас энэ удаагийн дугаараараа цахилгаан машины шинэ давлагааны талаар ярилцлаа.

Duration:00:55:48

Ask host to enable sharing for playback control

Ковид-той хамт хичээлдээ явцгаая #23

9/22/2021
9 сар гарч Хичээл эхэлсэнтэй холбогдуулан, бидний зүгээс та бүхэндээ Гадаадад, ялангуяа Герман, Бельги зэрэг орнуудад ямар арга хэмжээ авч, хүүхэд залуустаа Боловсрол олгож байгаа талаар олж мэдсэн зүйлсээ хуваалцахаар энэхүү 23 дахь дугаараа та бүхэндээ хүргэж байна.

Duration:00:34:15

Ask host to enable sharing for playback control

Монгол хүнд Монгол мах #22

8/21/2021
Таны дэлгүүрт мах худалдаж аваад төлж байгаа мөнгөний хэд нь малчин хүний гар дээр очдогийг, бас таны худалдаж авсан мах хаанаас хэзээ яаж ирсэн талаар та сонирхон бодож байв уу? Бид хоёр ч гэсэн тэр талаар бодсон бөгөөд бүр малчин хүнтэй ярилцаж, та бүхэнд энэ удаа тэр тухай мэдээлэл, эргэцүүлэл хүргэхээр энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.

Duration:00:48:11

Ask host to enable sharing for playback control

MEDLEG to go Podcast ANNIVERSARY 🎉 #21

6/17/2021
Сайн уу сонсогчдоо Та бүхний сонсох дуртай Medleg_to_go Подкаст НЭГ нас хүрсэн болохыг дуулгахад таатай байна. Хамтдаа тэнцвэртэй мэдлэг түгээж, аливаа асуудлыг олон талаас нь харж, ул суурьтай ханддаг хамт олон болж өөрчлөгдөж байгаад бид хоёр маш баяртай байгаа. Баярын энэ дугаарын хүрээнд өмнө хийсэн 10 дугаараа тоймлон та бүхэнд хүргэж байна хүлээн авна уу. НИЙТЭЭРЭЭ БОДИТ ОЙЛГОЛТТОЙ, НЯГТ НЯМБАЙ БОЛЦГООЁ ! #medleg_to_go_podcast

Duration:01:09:59

Ask host to enable sharing for playback control

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ⚒ #20

5/6/2021
Ямар ч хамаагүй ажил хийж мөнгө олохдоо биш, Бид “Хүн” гэдэг үнэ цэнээ мэдэрч чадахуйц ажил хийхийг эрмэлзэх нь орчин цагийн онцлог буюу Шаардлага болоод байна. Харин бидний төлөө хэн дуугарах бол? Улс нэг юм хийгээсээ гэж хүлээж байгаа бол буруу юм. Ардчилсан нийгэм гэдэг нь оролцооны нийгэм. Тийм учир та өөрөө өөрийнхөө төлөө бусадтайгаа хамтдаа дуугарч идэвхтэй оролцоог би болгох нь хамгийн зөв зам болно. Үргэлжлэлийг Подкастаасаа сонсоорой...

Duration:01:07:10

Ask host to enable sharing for playback control

ТАНЫ ПРИУС ба ХӨРСНИЙ БОХИРДОЛ #19

4/5/2021
Хүн болгон агаарын бохирдол гэж ярьсаар 10 гаруй жил болжээ. Гэхдээ шийдэж чадаагүй байсаар өдийг хүртэл үргэлжилсээр, магадгүй агаарын бохирдол нь Гол асуудал биш харин ХӨРСНИЙ БОХИРДОЛ хамгийн чухал асуудлуудын нэг болсон гэвэл та итгэх үү? Бид 2 энэ удаагийнхаа дугаараар ХӨРСНИЙ БОХИРДОЛ гэж юу вэ? Ямар ямар хүчин зүйлээс хамааран хөрсний бохирдол үүсдэг болон хэрхэн сэргийлэх талаар Мэргэжлийн хүнтэй нь хамтран ярилцсан болно. Зочин Хөрс судлаач, Докторант, П.Оюунбат

Duration:01:27:20

Ask host to enable sharing for playback control

БИД ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ? #18

3/13/2021
Сайн уу Манайхаан. Бид дэлхийн стандартын тоног төхөөрөмж болон Know How оруулж ирсээр байгаа ч хөдөлмөрийн нөхцөл, хууль дүрэм маань бас дэлхийн жишигт нийцэж байгаа болов уу? Хөдөлмөрийн хууль шинэчлэгдэх гэж байгаатай холбогдуулан бид хоёр БИД ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ, бас ХЭД ХОНОГ АМАРДАГ талаар энэ удаагийн подкастаараа та бүхэнд мэдсэн, сурсан, сонссон зүйлээ хуваалцахыг хүслээ.

Duration:00:58:07

Ask host to enable sharing for playback control

ТАНЫ 0,07 ГА ГАЗАР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

2/4/2021
Орон сууцанд 60 м2 амьдрах сайхан уу эсвэл 700 м2 газар дээрээ өөрийн хувийн байшингаа бариад амьдрах сайхан уу? Та энэ асуултыг өөртөө тавьж байсан гэж бодож байна. Энэ асуултад шууд хариулт өгч чадахгүй ч танд хариулт олоход нь туслахыг хүссэн юм. Улсаас хийж өгнө гэж хүлээсээр байх уу, эсвэл өөрсдийн амьдарлаа гартаа авах уу? Байшин барих яагаад тоглоом биш вээ гэдгийг подкастаас олж сонсоорой.
Ask host to enable sharing for playback control

КОВИД-19 - ВАКЦИН #16 - Medleg to go Podcast light (хэсэг 2/2)

1/7/2021
Сүүлийн үед өдөр бүр мэдээллийн хэрэгслээр ковид-19 вакцины тухай яриа өрнөж байгаа нь сайн хэрэг ч харамсалтай нь маш их хураангуйлсан, улс төржүүлсэн, бүрэн бүтэн биш цаашлаад нэг талыг барьсан байгаа нь бид хоёрыг подкаст хийхэд хүргэсэн болно. Бидний зун хийсэн 6-р дугаарын үргэлжлэл болгон энэхүү Полкастыг хийлээ. Манай нэвтрүүлгийн анхны зочин Ч.Оюун-эрдэнэ, хүний биеийн дархлааны систем, вакцины үйлчлэх байдлыг дэлгэрэнгүй, энгийн үгээр тайлбарлан хүргэж байна. Мөн энэ дугаар дээр ярьсан бүхэн хэн нэгнийг буруутгах, шүүмжлэхэд зориулсан биш зөвхөн сонсогч таныг бидний бэлтгэсэн мэдээлэл дээр үндэслэн өөрийн БОДОЛ-ыг бий болгоход туслах зорилготойг хэлэхийг хүсэж байна. Ингээд подкастдаа тавтай морилно уу. Бидэнд өөрийн санал хүсэлтээ илгээгээрэй.

Duration:00:52:01

Ask host to enable sharing for playback control

КОВИД-19 - ВАКЦИН #16 - Medleg to go Podcast light (хэсэг 1/2)

1/7/2021
Сүүлийн үед өдөр бүр мэдээллийн хэрэгслээр ковид-19 вакцины тухай яриа өрнөж байгаа нь сайн хэрэг ч харамсалтай нь маш их хураангуйлсан, улс төржүүлсэн, бүрэн бүтэн биш цаашлаад нэг талыг барьсан байгаа нь бид хоёрыг подкаст хийхэд хүргэсэн болно. Бидний зун хийсэн 6-р дугаарын үргэлжлэл болгон энэхүү Полкастыг хийлээ. Манай нэвтрүүлгийн анхны зочин Ч.Оюун-эрдэнэ, хүний биеийн дархлааны систем, вакцины үйлчлэх байдлыг дэлгэрэнгүй, энгийн үгээр тайлбарлан хүргэж байна. Мөн энэ дугаар дээр ярьсан бүхэн хэн нэгнийг буруутгах, шүүмжлэхэд зориулсан биш зөвхөн сонсогч таныг бидний бэлтгэсэн мэдээлэл дээр үндэслэн өөрийн БОДОЛ-ыг бий болгоход туслах зорилготойг хэлэхийг хүсэж байна. Ингээд подкастдаа тавтай морилно уу. Бидэнд өөрийн санал хүсэлтээ илгээгээрэй.

Duration:00:44:01

Ask host to enable sharing for playback control

ТҮГЖРЭЛБААТАР ХОТ #15

1/2/2021
Замын түгжрэлийн асуудал сүүлийн үед нийслэл хотын томоохон асуудлуудын нэг болоод байна. Хүн бүр түгжрэхгүй байх шийдэл толгойдоо тээж явдаг ч хотын зүгээс авч буй арга хэмжээ, үйлдэл бүр нэг л газарт буугаагүй юм шиг санагдаад байдаг. Үүний тод жишээ бол Тэнгэрийн тойрог, дүүжин тээвэр билээ. Энэ дугаараар ТҮГЖРЭЛБААТАР хотын түгжрэлийн тухай бид хоёр ярилцлаа. #замын_Түгжрэл #Улаанбаатар #УБ #Бөглөрөө #Түгжрэл #машин #Та_бидний_шийдэл

Duration:01:09:07

Ask host to enable sharing for playback control

Татвар - Тэтгэвэр - Тэтгэмж #14 - Мэдлэг to go подкаст

12/16/2020
Сар бүр таны цалингаас 10 20 хувиар асуух ч үгүй авчхаад "баярлалаа" ч гэж хэлдэггүй нэг л газар байдаг. Хорвоо дээр хамгийн өндөр татвар төлдөг юм шиг санагдаж байсан үе байдаг байх. 40 50 жилийн дараа хэзээ ч тэтгэвэр аваа билээ гэж бодож байсан ч үе байдаг байх. Тэгвэл энэ дугаараар бид хоёр та бүхэнд "Татвар-Тэтгэмж-Тэтгэвэр" сэдвээр өөрсдийн өнцгөөс Монгол улсад болон Герман улсад ямар байдаг талаар ярилцлаа. Энэ сэдвээр та бүхэн ч гэсэн эргэцүүлж байхыг уриалж байна. #Татвар #Тэтгэвэр #Тэтгэмж #Монгол #Герман #Төлөлт #ДаатгалСан #НийгмийнДаатгал #мэдлэг_to_go #подкаст #medleg_to_go

Duration:00:38:48

Ask host to enable sharing for playback control

ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХ - 13 - Medleg to go Podcast

12/6/2020
Хүн амын өсөлт, техник технологийн хөгжил хүн бүрийн хэрэгцээ болон хэрэглээнээс болоод цахилгаан энергийн хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Үүний нэг хэсгийг цөмийн эрчим хүч хангаж байгаа бөгөөд, зарим оронд (жишээ нь Герман улс) үүнээс татгалзаж байгаа боловч манай хөрш орнууд цөмийн цахилгаан станцаа нэмсээр байна. Бид нарийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн хямд энергийн эх үүсвэр боловч түүний хог хаягдлыг хаана булшлахаа өндөр хөгжилтэй орнууд одоог хүртэл хайсаар. Энэ бүхний талаар бид 2, өнөөдрийн дугаараараа өөрсдийн олж авсан мэдлэг, мэдээллээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. #цацраг_идэвхт_бодис #цөмийн_энерги #цөмийн_хаягдал #мэдлэг_to_go #подкаст

Duration:01:01:20