Podlogy Podcast-logo

Podlogy Podcast

Science Podcasts

Бид бол Podlogy Podcast - Подлоги Подкаст. Манай подкастыг МУИС-Боловсрол, Сэтгэл Судлалын тэнхимийн төгсөгч Хүслэн, British Columbia University-ийн Сэтгэл Судлалын тэнхимийн оюутан Чиро, Asia University, Сэтгэл Судлалын магистрант Зүчи нар хөтлөн явуулдаг билээ. Бид энэхүү подкастаар дамжуулан танд амьдралын эргэн тойронд өрнөж буй зүйлсээ (уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшрах, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй г.м.) сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харж, ойлгоход туслах болно. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Location:

United States

Description:

Бид бол Podlogy Podcast - Подлоги Подкаст. Манай подкастыг МУИС-Боловсрол, Сэтгэл Судлалын тэнхимийн төгсөгч Хүслэн, British Columbia University-ийн Сэтгэл Судлалын тэнхимийн оюутан Чиро, Asia University, Сэтгэл Судлалын магистрант Зүчи нар хөтлөн явуулдаг билээ. Бид энэхүү подкастаар дамжуулан танд амьдралын эргэн тойронд өрнөж буй зүйлсээ (уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшрах, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй г.м.) сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харж, ойлгоход туслах болно. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Language:

Mongolian


Episodes
Ask host to enable sharing for playback control

49. What Do School Psychologists Do in the USA? with Kristine Lin, Psy.D.

4/27/2024
In this episode host Zuchi interviewed Dr.Lin about her previous career back in the USA, the difference between school psychology and education psychology, and the importance of having school psychologists in schools. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:07:56

Ask host to enable sharing for playback control

48. Forming a Habit - Reinforcement and Punishment, Which Is Better? with Nikolas Koknat

4/13/2024
In this episode, Nikolas Koknat, Ph.D. student at Dr. Catharine Rankin's lab, University of British Columbia (UBC), and our host Chiro talked about how humans form habits and the role of reinforcement and punishment in forming habits. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:18:26

Ask host to enable sharing for playback control

47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)

2/20/2024
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/bfnuw Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:12:36

Ask host to enable sharing for playback control

46. Авьяас Чухал уу? Эсвэл Хичээл Зүтгэл Чухал уу?

1/16/2024
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг ч бид мартаж болохгүй. Энэ дугаараараа бид авьяасыг тодорхойлох нь хэр ярвигтай болох мөн авьяасыг гэр бүлийн нөхцөлд, ажлын нөхцөлд мөн бид хувь хүнийхээ хувьд хэрхэн тордож хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр ярих гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/hrxzQ Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:55:44

Ask host to enable sharing for playback control

41. Анхаарал Төвлөрөлт болон Анхаарал Дутмагшил, Хэт Хөдөлгөөн (ADHD)

9/16/2023
Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүйгээр цээжлэх хүсэл хүн бүрт байдаг гэдэгт хилсдэхгүй болов уу. Тэгвэл танд мэдлэгээ хэзээ ч биш юм аа гэхэд, харьцангуй удаан хугацаанд мартахгүйгээр толгойдоо хадгалж, шинэ мэдээлэлтэй уялдаа үүсгэж, илүү өргөн, далайцтайгаар бодож сурах арга зам бий, тэр арга нь та юу ч уншиж, сонсож, мэдэрсэн анхаарлаа чадах чинээндээ бүрэн төвлөрүүлэх гэдгийг танин мэдэхүйн сэтгэл судлал, тархи судлалын шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүд харуулдаг гэдгийг хэлмээр байна. Энэ үзэгдлийн физиологи үндэс, үйл ажиллагааны зарчим, хэрхэн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөлт сул байх ба ADHD-ын ялгаа зэргийг энэхүү дугаараас сонсоорой. Reference: Metacognition Learning11 Nat Rev Neurosci8https://doi.org/10.1177/10870547211050948https://doi.org/10.1007/s10802-008-9215-yhttps://doi.org/10.1007/s10802-005-6743-6https://doi.org/10.1073/pnas.1115365109https://doi.org/10.1289/ehp.1002326 Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:59:11

Ask host to enable sharing for playback control

40. Сэтгэлийн Түгшүүр буюу Anxiety

8/28/2023
Томоохон тэмцээн, чухал уулзалт, ганцхан удаа өгөх боломжтой шалгалтын өмнөх шөнө маргааш юу болох бол гэж санаа зовнин, нойр хулжин, эцэст нь нэг юм унтахад өнөөх тэмцээн, уулзалт, шалгалтаасаа хоцорч, бүтэлгүйтэж байгаагаар хар даран зүүдэлж байсан бол та сэтгэлийн түгшүүрийг мэдэрч байсан байна. Илүү дэлгэрэнгүйг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой. Reference: Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:08:05

Ask host to enable sharing for playback control

39. Бүлгийн Сэтгэл Зүйн Нөлөө ба Түүнийг Үр Ашигт Хөрвүүлэх нь

8/12/2023
Бидний амьдрал холбогдсон байдаг аав ээж, найз нөхөд, хань ижлээс эхлээд ажлын хамт олон, клуб, дугуйлангийн хамтрагчид, бүр цаашлаад гудамжаар алхаж, паркаар зугаалж, гүйлтийн талбай дээр гүйгээд зөрж байгаа бүхий л хүмүүс цаг хугацаа, орон зай, зорилгоосоо хамааран төрөл бүрийн бүлгүүдийг бий болгож тэдгээр нь бүлгийн гишүүдийн сэтгэл зүйн байдал, бодол, үг, үйлдэлд нөлөөлж байдаг. Дэлгэрэнгүйг та энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:44:22

Ask host to enable sharing for playback control

38. Сэтгэлийн Амар Амгаланг Хайсан нь

7/31/2023
Хэт их ажил, хичээл, стресс, бухимдал, уйтгар гуниг, ганцаардал, шаналал дунд хэсэгхэн ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрэхээр зорьсон Чиро, Хүслэн хоёрын аялал, амьдралын туршлага, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан арга техникүүдийг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:53:46

Ask host to enable sharing for playback control

37. Өөрийн Үнэлэмж, Өөртөө Итгэх Итгэл ба Сэтгэл Гутрал, Түгшүүр

6/26/2023
Өөрийн үнэлэмж ба сэтгэл гутрал, түгшүүр нь олон судалгаагаар урвуу хамааралтай үр дүнг үзүүлдэг. Энэ нь өөрийн үнэлэмж бага байх тусам сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдгүүд өндөр байдаг гэсэн үг юм. Энэ удаагийн дугаараас та өөрийн үнэлэмж ба өөртөө итгэл итгэлийн ялгаатай болон төсөөтэй шинжүүд, өөрийн үнэлэмжээ хэвийн хэмжээнд байгаа эсэхийг энгийнээр яаж үнэлэх вэ, өөрийн үнэлэмжийг хэвийн байлгахад ямар хүчин зүйлүүд дээр анхаарч болох вэ гэдгийг сонсоорой. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:07:13

Ask host to enable sharing for playback control

36. Kinsey (2004) - Кино Хэлэлцүүлэг

6/26/2023
Альфред Кинси бол 1894-1956 онд амьдарч байсан Америкийн биологич, амьтан судлаач, сексологич юм. Тэрээр хүний бэлгийн зан үйлийн талаарх шинэлэг судалгаа, Kinsey Reports дахь нөлөө бүхий бүтээлээрээ алдартай. Кинсигийн судалгаа нь бэлгийн харилцааны талаарх нийгэмд давамгайлж буйсан үзэл бодлыг эсэргүүцэж, сексологийн салбарыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр олон мянган түүвэртэй өргөн хүрээний ярилцлага, судалгаа явуулж, хүний бэлгийн амьдралын янз бүрийн онцлогуудын талаар мэдээллийг цуглуулсан юм. Кинсигийн судалгаа нь бэлгийн харьцааны олон төрлийн зан үйл, хүсэл тэмүүллийг илрүүлж, бэлгийн бинар үзэл баримтлалтай зөрчилдөж байв. Түүний судалгаа нь олон нийтийн сонирхол ба маргааныг хоёуланг нь өдөөсөн бөгөөд түүний ажил өнөөг хүртэл бэлгийн харилцааны талаарх шинжлэх ухааны ойлголт, нийгмийн хэлэлцүүлэгт нөлөөлсөн хэвээр байгаа билээ. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:20:55

Ask host to enable sharing for playback control

35. Сэтгэл Зүйн Хувьд Насанд Хүрэх буюу Насан Туршийн Хөгжлийн Талаар

5/13/2023
Хүмүүс ер нь сэтгэл зүйн хувьд насанд хүрнэ гэж байдаг уу? Байдаг бол насанд хүрэх "НАС" яг хэзээ вэ? Бид насанд хүрэлтийг яаж хэмжиж бас судлах вэ? Насанд хүрсэн хүний шинж, чадварууд юу вэ? Сэтгэл зүйн, нийгэм-сэтгэл зүйн, тархи судлалын, физиологийн аль нь бидэнд хэрэгтэй хариултыг өгөх вэ? гэх мэт асуултын талаар, өсвөр насны хүүхдийн тархи ба насанд хүрэгчдийн тархины хөгжлийн ялгааны талаар энэхүү дугаараар ярилцлаа. References: Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:32:33

Ask host to enable sharing for playback control

34. ЛГБТК+ Хүмүүс ба Тэдний Сэтгэл Зүйн Эрүүл Мэнд ft. Oulen

4/29/2023
Энэхүү дугаарын зочноор Монголын ЛГБТ Төвийн Залуучуудын Хөтөлбөрийн Зохицуулагч, Сэтгэл Судлаас М.Өүлэн оролцож ЛГБТК+ үгний утга, хомосексуал болон хетеросексуалын түүх, Монгол улсад амьдарч байгаа ЛГБТК+ хүмүүст тулгамддаг сэтгэл зүйн түгээмэл асуудлууд болон тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилцаж, мэдээлэл хүргэлээ. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:53:59

Ask host to enable sharing for playback control

33. Оюун Ухаан, Итгэл Үнэмшил, Шийдвэр Гаргалт ft. Chiro

4/9/2023
Амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй Podlogy багийн шинэ гишүүн Алтан-Очир (Chiro)-ын хамт IQ, танин мэдэхүйн чадварууд, оюун дүгнэлтийн алдаануудын талаар ярилцсан шинэ дугаараараа мэндчилж байна. Chiro University of British Columbia (UBC)-д сэтгэл судлалаар суралцдаг ба түүний мөрөөдөл нь хүн бүрт сэтгэл судлалын мэдлэг, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх юм. Podlogy-д тавтай морил Chiro! 🥳 Podlogy Podcast сэтгэл судлалын шинжлэх ухаанаар дамжуулан бусдыг ойлгож, хүндэлж, хайрлах чадварт мөн асуудал, нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч даван гарахад суралцаж эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээх хүсэлтэй, зорилготой хүмүүсийг өөрсдийн Discord сервертээ нэгдэхийг урьж байна. Та доорх линкээр дараад манай серверт элсээрэй. Сервертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ ээ. https://discord.gg/hWSAthGyJW Мөн манай сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой мэдээллүүд хүргэх Instagram хаягийг дагаарай https://www.instagram.com/podlogy_podcast/?next=%2F Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:20:49

Ask host to enable sharing for playback control

32. Think Like a Researcher ft. Lyen Krenz Yap

3/25/2023
Филиппиний (Филиппин) сэтгэл судлалын нийгэмлэг болон Олон Улсын Судалгаа, Хөгжлийн Төв (Канад)-д харьяалалтай Lyen Krenz Yap, RPm нь Тайваний Азийн Их Сургуульд Др. Кристин Линий Хэрэглээний Сэтгэл Судлалын Лаборатори, Др. Р.М.Ляогийн Зан Үйлийн Мэдрэл Судлал, Мэдрэлийн Фармакологийн Лабораторид ажилладаг. Тэрээр жендерийн судалгаа, феминист судалгаа, хэрэглээний бодлогын судалгаа, поп соёлын угсаатны зүй, теле-сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр туршлагатай чанарын судлаач юм. Podlogy Podcast-ын анхны олон улсын зочинтой, англи хэл дээрх дугаарыг энэ бямба гаригийн 12:00-аас хүлээн авч үзээрэй! "Судлаач шиг сэтгэ" дугаарт Судалгааны ажлыг эхлүүлэхээс эхлээд академик салбарт "Impostor syndrome"-той тэмцэх тухай ярилцах болно! Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:59:07

Ask host to enable sharing for playback control

31. Сэтгэл Судлалын Судалгааны Арга Зүй (Орчуулга, Нутагшуулалт, Стандартчлал) ft. Б.Болдсүрэн

3/25/2023
Та хэзээ нэгэн цагт оюун ухааны тест/IQ тест өгч байсан уу? тийм бол тэр тестийг анх яаж зохиосон юм бол? энэ тест үнэхээр миний оюун ухааныг хэмжиж байгаа юу? энэ нэг тестээр дэлхийн бүх хүний оюун ухааныг хэмжиж, хооронд нь харьцуулж, судалж болох уу? гэх мэтчилэн асуултууд танд төрж байв уу? Шинжлэх ухааны мэдлэг бүтээхэд шаардагдах хамгийн чухал зүйлсийн нэг нь судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн юм. Тэдгээр арга, хэрэглэгдэхүүнийг оргүй хоосноос бүтээх нь сэтгэл судлалын шинжлэх ухаан, боловсролын салбарт өндөр өртөгтэй, хүн хүч шаардсан үйл ажиллагаа болдог учир Монгол улсын хувьд хөгжингүй орнуудад зохиогдсон аргыг ашиглаж судалгаа хийх нь элбэг. МУИС - Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Нагояа Их Сургууль - Боловсрол Судлалын Докторант Б.Болдсүрэн судлаачийн оролцсон энэхүү дугаараас та оюун ухааны тесттэй холбоотой зарим асуултууддаа хариулт авахаас гадна судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүний онцлог, шаардлагуудын талаар мэдэж авах болно. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:55:36

Ask host to enable sharing for playback control

30. Ахмад Настай Монголчуудын Өөдрөг Байдал ft. О.Саранчулуун

3/25/2023
2023 оны 1-р сард "scientific reports" сэтгүүлд хэвлэгдсэн "Sociodemographic predictors of flourishing among older adults in rural and urban Mongolia" гарчигтай өгүүллийн хүрээнд уг өгүүллийн зохиолч, "Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, АШУИС-ын багш, судлаач О.Саранчулуунтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Reference Otgon, S., Myagmarjav, S., Burnette, D. et al. Sociodemographic predictors of flourishing among older adults in rural and urban Mongolia. Sci Rep 13, 1756 (2023). https://doi.org/10.1038/s41598-023-28791-x Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:04:18

Ask host to enable sharing for playback control

29. Эерэг Сэтгэл Судлал

3/25/2023
Аз жаргалтай амьдрал, амьдарсан шиг амьдралыг бүтээх түлхүүр нь юу вэ? Энэ асуултын хариултыг судалдаг сэтгэл судлалын дэд салбарыг эерэг сэтгэл судлал гэнэ. Тэгвэл энэ салбарын түүх, өнөөгийн нөхцөл байдал болон бусад сэтгэл судлалын шинжлэх ухааны асуудлууд, судлагдахуун, судалгааны аргын талаар энэхүү дугаараас сонсоорой. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:01:02:48

Ask host to enable sharing for playback control

28. Эго Хүчтэй Байх Ёстой Юу?

3/25/2023
Буддын шашин болон сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь эго гэх ойлголтын ялгаа. Бидний өдөр тутмын хэрэглээ нь шашны утгатай юм уу? сэтгэл судлалын шинжлэх ухааны утгатай юм уу? Эго ихтэй гэж бидний ярьдаг, ойлгодог зүйл бодит зүйл мөн байж чадах уу? гэдгийг судалцгаая. Эх сурвалж: 1. Shiah Y-J (2016) From Self to Nonself: The Nonself Theory. Front. Psychol. 7:124. doi: 10.3389/fpsyg.2016.00124 2. Leary, M. R., Terry, M. L., Batts Allen, A., & Tate, E. B. (2009). The Concept of Ego Threat in Social and Personality Psychology: Is Ego Threat a Viable Scientific Construct? Personality and Social Psychology Review, 13(3), 151–164. https://doi.org/10.1177/1088868309342595 3. Ego, A Tibetan Buddhist perspective. Thubtenchodron. Nov 1, 2019. https://thubtenchodron.org/2019/11/ego-self-centeredness/ 4. Egoism. Stanford encyclopedia of philosophy. Nov 4, 2002; substantive revision Mon Jan 9, 2023. https://plato.stanford.edu/entries/egoism/ 5. Big Egos vs. Strong Egos: How To Spot A Weak One. https://www.youtube.com/watch?v=saF2Y29DB1s&ab_channel=Dr.TraceyMarks Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:41:59

Ask host to enable sharing for playback control

27. Хошигнолгүй Амьдрал

4/10/2022
Хэрэв бид ерөөсөө хошигнодоггүй, инээдэггүй байсан бол өдөр хоногууд ямар байх бол? Үүний хариултыг мэдэхийн тулд яагаад бид хошигнодог вэ? Юу биднийг инээлгэж, юунд инээх нь битгий хэл цухал төрдөг вэ? Инээснээр сэтгэл зүйд, бие махбодод, нийгмийн харилцаанд ямар нөлөөтэй байх вэ зэрэг олон сонирхолтой асуултуудын хүрээнд энэ удаагийнхаа дугаараар ярилцлаа. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:39:11

Ask host to enable sharing for playback control

26. Бүтээлч Сэтгэлгээг Тордох нь

4/4/2022
Бүтээлч байдлыг сэтгэл судлаачид юу гэж тодорхойлдог вэ? Хамгийн түгээмэл тодорхойлолтуудын нэг нь бүтээлч байдал гэдэг асуудлыг шийдвэрлэх эсвэл шинэлэг арга замаар шинэ зүйлийг бий болгох хандлага юм. "Би шинэ санаа, шийдэл гаргаж чаддаггүй" "Бүтээлч ажлаас илүү механик ажлыг л сайн хийж чадна" гэх мэт үгсээр боломж, чадварыг хаалгүй шинэ шинэлэг санааг гаргаж өөрийгөө турших бүрэн боломжтой. Энэ нь ч таны ажил, амьдралаасаа авах сэтгэл ханамж, аз жаргалыг нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл болох болно. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Duration:00:43:38