Хүлээлгиин өрөө Подкаст-logo

Хүлээлгиин өрөө Подкаст

Health & Wellness Podcasts

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

Location:

United States

Description:

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

Language:

Mongolian


Episodes
Ask host to enable sharing for playback control

Toxic харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Cocktail and Crime Подкаст

12/13/2021
Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!

Duration:01:11:03

Ask host to enable sharing for playback control

Хайртай, баяртай! | Хүлээлгийн Өрөө Подкаст

11/1/2021
Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!

Duration:01:15:12

Ask host to enable sharing for playback control

Хөгжлийн бэрхшээлтэй хосын тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

10/24/2021
"Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дугаар хос хоёртой хамтарч бэлтгэнээ гэж та нартаа амлаж байснаа ёсоор болгож байна. Enjoy!

Duration:00:58:26

Ask host to enable sharing for playback control

Үргүйдэл | Хүлээлгийн Өрөө Подкаст

10/11/2021
Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!

Duration:01:40:56

Ask host to enable sharing for playback control

Трансжендер залуугийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

10/4/2021
Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!

Duration:00:54:30

Ask host to enable sharing for playback control

Сексийн дараа эморвол сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст

9/27/2021
Мюнхен хотод сэрүүн ороод ойрын хэдэн өдөр Заяа, Ариунаа хоёр эморч байгаагүйгээрээ эморсон өдрүүд өнгөрөв. Энэ магадгүй намар цагтай холбоотой байж болох ч бас сэтгэлд хөндүүр оргиулж буй асуудлууд илүүтэй нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та нарт яг өдийд эморсон мэдрэмж төрж суугаа бол чихэвчээ зүүгээд наашаа суугаарай. Enjoy!

Duration:00:53:34

Ask host to enable sharing for playback control

Хүүхэдтэй хүү | Хүлээлгийн Өрөө Подкаст

9/20/2021
За ёстой өнөө юм юм үзсэн сэдэв гэдэг шиг, драма ихтэй сэдвээр нэгэн залуутай ярилцлаа. Тэрээр хүүхэд байхдаа өөрөө хүүхэдтэй болж, өдгөө 22 насандаа 2 сайхан хүүгийн аав болон ар гэрээ авч яваа өрхийн тэргүүн, нэгэн бүсгүйн хань ижил залуу байгаа юм. Бид энэ сэдвээр ярилцахаар өсвөр насандаа хүүхэдтэй болсон 10 гаруй хүнтэй урьдчилж ярилцлага хийж үзсэн бөгөөд энэ залуугийн үг та бүхэнд амьдралын нэгэн сонирхолтой өнгийг харуулах болно гэдгийг амлах байна. Enjoy!

Duration:01:09:03

Ask host to enable sharing for playback control

Эрт цэвэршилт | Хүлээлгийн Өрөө Подкаст

9/6/2021
Цэвэршилт гээч зүйлийг бид хаа байсан юм, надад ирэх болоогүй гэж хэтэрхий холын мэтээр төсөөлж, хайхрамжгүй хандсанаар нэг л мэдэхэд хажууд ирчихсэн зогсдог аж. Дөнгөж хорин хэдэн нас дуусав уу үгүй юу, гучин нас даваад анаад зогсож байх тохиолдол ч цөөнгүй. Энэ удаад бид Хүлээлгийн Өрөөнд энгийнээс хэтэрхий эрт цэвэршсэн эмэгтэйг зочноороо урьж ярилцсан байгаа. Түүний шалтгааныг сонсоод та нар лав үнэхээр гайхна. Enjoy!

Duration:00:56:49

Ask host to enable sharing for playback control

OCD сексийн харилцаанд нөлөөлөх нь | Хүлээлгийн Өрөө Подкаст

8/29/2021
Шинэ долоо хоногийн мэнд. Амралтаасаа ирээд цаад хоёр чинь шинэ дугаараа шижигнэтэл бичээд шууд та нартаа хүргэж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ OCD буюу ялихгүй зовлонт үйлийн эмгэг бидний сексийн амьдралд, цаашлаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Маш сонирхолтой өнцгийг манай зочин Зарчимаа Хүлээлгийн Өрөөнд гаргасан байгаа. Enjoy!

Duration:01:01:56

Ask host to enable sharing for playback control

Секс хийж өгөх өртэй юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст

8/23/2021
Хамт Тэрэлж явлаа гэдэг нь, эсвэл нэг орон дээр хамт унтлаа гэдэг нь автоматаар "унтах"-д бэлэн гэсэн үг гэж ойлгогддог юм биш биз? Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний дугаарт хүмүүс ямар үйлдлийг секс хийхийг зөвшөөрч, өр мэт хүлээн авдаг тухай ярилцлаа. Ямар тохиолдолд чи түүнд секс хийж өгөх өртэй үлддэг вэ? гэсэн асуултад хамтдаа хариулт олцгооё. Enjoy!

Duration:01:03:36

Ask host to enable sharing for playback control

Нэг дор долоо | Хүлээлгийн Өрөө Подкаст

8/16/2021
Нэг дор нэг биш нэлээн хэдэн залуу эсвэл бүсгүйтэй уулзаж, танилцах ямар мэдрэмж төрүүлдэг бол? Speed date эсвэл сохор болзооны туршлагагүй хүмүүст энэ дугаар маш сонин байх болно. Бид хоёр өнгөрсөн долоо хоногт speed date-д очиж яаж хөглөсөн тухайгаа энэ удаагийн дугаарт ярилаа. Ямар хүнтэй болзох гэж байгаагаа мэдэхгүй тас харанхуй очоод ямар мэдрэмж авсан бол? Enjoy!

Duration:01:04:03

Ask host to enable sharing for playback control

Секс хийх нүгэл үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст

8/9/2021
Секс хийх нь нүгэл юм, хүн өөрөө нүгэлээс төрсөн нүгэлт зүйл юм, олон удаа ороо гараатай эрхтэн ариун бус юм гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх яриаг бид шашинтай холбон тайлбарладаг. Гэтэл яг шашны талаас нь бэлгийн амьдралыг юу гэж сургасан байдаг, ариун хайр, нандин гэр бүл гэсэн нэрт юуг багтаан ойлгодог тухай бид Пастор Заяатай энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Хоёр Заяатай, Ариунаатай, Ариун хайрын тухай яриаг Enjoy!SHOW LESS

Duration:01:13:00

Ask host to enable sharing for playback control

Эротик кино задлан | Хүлээлгийн Өрөө Подкаст

8/2/2021
Кино задлан сувгаараа та бидэнд хэдийнээ танил болсон Г.Эрдэнэбаатартай бид өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. +18 насны ангилалтай кинонуудын жанр, бүтдэг түүх, энэ төрлийн кино үйлвэрлэлийг дагасан мөнгөний асуудлууд, жүжигчдийн амьдрал болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн тухай бид сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Enjoy!

Duration:01:03:31

Ask host to enable sharing for playback control

Түүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст

7/25/2021
Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэхээр сонгосон, эсвэл насан туршдаа хамтдаа байна гэж амласан хүндээ хүртэл хэлээгүй нууц байгаа юу? Эсрэгээрээ тэр хүн чинь чамаас тийм нуух зүйлтэй байдаг бол гэж бодож байсан уу? Бид энэ долоо хоногийн дугаараараа тэр хүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой байдаг тухай, бас чиний тухай тэр бусдад аль хүртэл ярьж болох тухай хөөрөлдлөө. Нэгэн сонин өнцгийг бидний ярианаас олж авч магадгүй шүү. Enjoy!

Duration:01:00:04

Ask host to enable sharing for playback control

Гэнэт шалтгаангүйгээр дууссан харилцааны цаад шалтгаан | Хүлээлгийн Өрөө Подкаст

7/19/2021
Хэзээ ч юм хэн нэгэнд хаягдаж үлдсэн, эсвэл хаяж орхисон дурсамжтай хэн бүхэнд зориулсан дугаар. Зарим нэгнийх нь хувьд бүх зүйл ямар ч асуудалгүй болоод байсан боловч гэнэт л нэг өдөр салъя, больё гэсэн үг сонсоод шалтгаанаа ч мэдэхгүйгээр тэр харилцаагаа дуусгасан тохиолдол байдаг байх. Яг энэ асуудлын тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцаж, гаргалгаа олохыг хичээлээ. Enjoy!

Duration:01:10:01

Ask host to enable sharing for playback control

Сексийн үеэр эрчүүдээс нууцаар хийдэг зүйлс | Хүлээлгийн Өрөө Подкаст

7/12/2021
Сексийн үеэр хүүхнүүд эрчүүдээс нууцаар юу хийдэг бол гэж бодож үзэж байсан уу? Нэг их зүйл байхгүй шдээ гэж та хариулж юуны магад. Гэхдээ бид хоёр энэ дугаартаа зориулж бүтэн лист дүүрэн нууц биччихсэн байсныгаа ний нуугүй ярилцлаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!

Duration:01:01:53

Ask host to enable sharing for playback control

Лесби гэр бүлийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

7/5/2021
Маш олон сонсогчийнхоо хүсэлтийг өнөөдөр биелүүлэх нь ээ бид хоёр. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт та нарын сайн мэдэж байгаачлан лесби хос болох Kaitlin, Noah хоёрыгоо урьж, сайхан яриа өрнүүллээ. Өөрсдийнхөө YouTube суваг дээрээ тэр бүр яриад байдаггүй нандин харилцааныхаа тухай бидэнтэй нээлттэй ярилцсан байгаа. Enjoy!

Duration:01:27:04

Ask host to enable sharing for playback control

Сексгүй өнгөрүүлсэн 365 хоног | Хүлээлгийн Өрөө Подкаст

6/28/2021
Ээээээе хайртууд минь! За сайн сууцгааж байсан биз дээ? Хүлээлгийн Өрөөний хоёр нь та нарыгаа санан санан, бараг зүүдлэх нь холгүй л хэсэг хугацааг өнгөрөөлөө. Ийнхүү 5-р улирал буюу Хүлээлгийн Өрөө Подкастын хамгийн сүүлийн улирал эхэлж байна. Хамтдаа байсан, байгаа, байх бүх сонсогчдоо баярлалаа. Үнсье ENJOY!

Duration:01:01:38

Ask host to enable sharing for playback control

Хартай хүнийг хэрхэн таних вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст

5/31/2021
Хартай хүнийг хэрхэн таних тухай теорем байдаг бол түүнийг нь ягштал сайхан дагаж мөрдөж байгаад харилцаагаа гүнзгийрэхээс өмнө больчих юмсан гэж хааяа бодогддог уу? Нөгөө талаасаа хүн өөрийнхөө сонголтыг өөрчлөх ёстой ч байж болох юм. Дөрөвдүгээр улирлын сүүлийн дугаартаа бид Хардалт гэсэн сэдвийг сонгон ярилцлаа. Хамтдаа нэгэн теором батлах гэж үзье. Enjoy!

Duration:01:03:51

Ask host to enable sharing for playback control

Үеэл минь миний хайрт | Хүлээлгийн Өрөө Подкаст

5/24/2021
Цусан төрлийн хайрилцаа гэдэг нь хайр, харилцаа хоёрын аль ч тодорхойлолтод бүрэн багтаах боломжгүй зүйлийг хэлж байгаа юм. Амьдралд маш олон төрлийн өнгө байдгийн нэгэн содон өнгийг өнөөдрийн яриагаараа та нартаа хуваалцахыг хүслээ. Үеэлүүд бие биедээ хайртай болж, бэлгийн харилцаанд орох тухай зүүдэлж ч байгаагүй хүмүүс маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Enjoy!

Duration:01:02:03