Бууз чимхэе-logo

Бууз чимхэе

Storytelling Podcasts

Хэрхэн амжилтанд хүрэх үү? Яаж хурдан мѳнгѳ олох уу? гэсэн контентоор Интернет, Сошиал ертѳнц дүүрсэн энэ үед Осака, Берлин-д амьдарч байгаа 2 найз хоорондоо холбогдож амьдралынхаа хэцүү, бүтэлгүй, шившигтэй бас мэр сэр амжилттай явдалуудаа нэг нэгэндээ ярьж байгаа филтергүй амьдралтай ПОДКАСТ.

Location:

United States

Description:

Хэрхэн амжилтанд хүрэх үү? Яаж хурдан мѳнгѳ олох уу? гэсэн контентоор Интернет, Сошиал ертѳнц дүүрсэн энэ үед Осака, Берлин-д амьдарч байгаа 2 найз хоорондоо холбогдож амьдралынхаа хэцүү, бүтэлгүй, шившигтэй бас мэр сэр амжилттай явдалуудаа нэг нэгэндээ ярьж байгаа филтергүй амьдралтай ПОДКАСТ.

Language:

Russian


Episodes
Ask host to enable sharing for playback control

Аливаа зүйлийг тавьж явуулах тухай…

4/4/2021
Бууз чимхэе подкаст маань ийнхүү сүүлийн буузаа чимхэж та нартаа хүргэж байна. Энэ тѳсгѳлийн буузаар Мишка Нямка хоёр яагаад подкастаа тѳгсгѳхѳѳр болсон, бас ер нь аливаа нэгэн зүйлийг тавьж явуулах ямар их хэцүү байдаг бас тэрнийхээ хэрээр их чухал байдаг тухай ярьлаа. Дахин шинэ бууз чимхэгдэхгүй ч БУУЗ ЧИМХЭЕ та нартайгаа хамт байсаар байх болно шүү!

Duration:00:40:43

Ask host to enable sharing for playback control

Сэтгэл хангалуун амьдрахын нууцыг мэдэх хүн байна уу?

3/22/2021
Бүх зүйл нэг л биш санагдаж, ѳѳрт байгаа зүйл хангалтгүй, ѳѳрийн хийж байгаа зүйл хангалтгүй, ямар ч амжилтгүй яваа мэт санагддаг уу? Бусад хүмүүсийг хархаар нэг л сайхан амьдраад байгаа юм шиг. Ажил ч бай, гэр бүл, хосын харилцаа ч бай бас ѳнгѳ үзэмж, царай зүсээрээ хүртэл нэг л сайхан байгаад байдаг. Ѳѳрѳѳс чинь нэг л амархан амьдраад байгаа юм шиг. Ийм мэдрэмжтэй яваа бол сэтгэл хангалуун бус амьдрагсадын клубад тавтай морил. Энэ буузаараа яаж энэ хѳгийн байдлаас гардаг юм бэ гэсэн асуулт...

Duration:00:41:24

Ask host to enable sharing for playback control

Харилцааны соёлтой байх тухай …

3/6/2021
Буузааа харилцааны соёлын тухай чимхэлээ. Япончууд, германчуудын харилцааны онцлогоос авахуулаад монголчууд бас хоорондоо бууруу ярьж зѳв ойлголцдог гээд л сайхан сайхан юм базаж сайхан бурж ѳглѳѳ. Та нар ер нь хэр их соёлтой вэ, харилцаа тал дээрээ?

Duration:01:00:38

Ask host to enable sharing for playback control

Ѳѳртѳѳ итгэлгүй, эргэлздэг, ѳѳрийгѳѳ голдог СИНДРОМ

2/21/2021
Шинэ бууз гарлаа! Энэ удаад ѳѳртѳѳ итгэдэггүй, эргэлздэг бас ѳѳрийгѳѳ голдог талаар ярилцаж imposter syndrom зэрэг олон янзын юмны тухай ярьлаа. Та нар ѳѳртѳѳ итгэх итгэлээ яаж олж авдаг вэ?

Duration:00:57:23

Ask host to enable sharing for playback control

!!NEW!! Pop Up БУУЗ

2/15/2021
!!Шинэ булан!! NO DESCRIPTION, JUST LISTEN and CHILLL

Duration:00:20:22

Ask host to enable sharing for playback control

Бууз 3.1.: Амиа/Хувиа хичээх гэж...?

2/7/2021
Бууз чимхэе маань 3 дахь Season-дээ орж байнаа. Шинэ Season-ын шинэхэн дугаар маань амиа/хувиа хичээх гэсэн ширүүн сэдвээр жигнэгдэж эхэлж байна шүү! Анхаарлаа хандуулахтун! Амиа хичээх, хувиа хичээх хоёр юугаараа ялгаатай байдаг бас хүн ямар үед ѳѳрийгѳѳ бодох нь зѳв, эсвэл буруу байдаг талаар буу халж суусан. Тэрний хажуугаар Мишка, Нямка хоёр мэдээж ѳѳрсдийн амиа, хувиа хичээж байсан түүхүүдээсээ ярьж, буруу эсвэл зѳв байсан талаар шүүж тунгаан бодов. Буузны маань сүүлийн 20 минутанд...

Duration:00:53:14

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.19: Зогсонги байдал (НААШААЧГҮЙ, ЦААШААЧГҮЙ)

1/24/2021
Шинэ оны мэнд! Энэ удаагийн буузаар урагшаа ч биш, хойшоо ч биш зогсонги байдалд байгаа тухайгаа чимхлээ. Яагаад зогсчихвоо? , зогсонги байдал гэж юу вэ? гэдгийг интровертуудын хоорондоо ярилцлаа. Дараагийн season хүртэл түр баяртай!

Duration:00:42:51

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.18 - Lost in Translation - Харилцааны үл ойлголцол

12/27/2020
Заримдаа үг үгүүлбэрээрээ ойлголцдог ч яг юу гээд байгаа юм бол гэж бодогдох үе байдаг уу? Үнэндээ л бид хоёр удаан гадаадад амьдарч байгаа ч энэ удаагийн буузаараа өөрсдөд тохиолддог өдөр тутмын болоод ажил, амьдрал дээр ч үнэхээр ойлголцдоггүй явдлуудаасаа хуваалцлаа. Та нарт ч гэсэн ийм явдлууд тохиолддог уу?

Duration:01:02:34

Ask host to enable sharing for playback control

Залхуу Бууз булан (NEW!!) Гэр бүлийн харилцаа

11/22/2020
Бууз чимхэе подкастд маань сүүлийн үед олон захидал, асуулт, хүсэлтүүд ирж байгаатай холбогдуулаад шинэ ЗАЛХУУ БУУЗ булангаа нээлээ. Мөн энэ буландаа бид хоёртой ярилцах хүсэлтэй байгаа буузчидтайгаа ярилцаж, мөн ирсэн асуултууд болоод захидлуудынхаа тухай ярилцаж байхаар боллоо. Манай хамгийн анхны Залхуу бууз булангийн буузчингаар Б.Итгэл маань оролцож өөрийн амьдралтай холбоотой хэд хэдэн асуултууд болоод гэр бүлийн харилцааны тухай бид хоёртой хуваалцаж ярилцлаа. Нилээн сонирхолтой...

Duration:00:24:35

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.17: Цалин хэдийг авдаг вэ?

10/25/2020
Энэ буузаар ажлын байранд шинээр ороод, цалингийн талаар өөртөө сэтгэл хангалуунаар тохиролцож чаддаг уу?, Яагаад цалингийн талаар бид нээлттэй ярилцаж чаддаггүй юм бол? гэх асуултуудын тухай ярилцлаа. Хэрвээ бид цалингийн талаар нээлттэй ярилцаж чаддаг байсан бол шинээр ажилд орж байгаа залуучууд бидэнд ямар давуу тал болж чадах байсан бэ?

Duration:00:43:52

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.16: Өрсөлдөөн

10/11/2020
Өрсөлдөөн гэж юу вэ гэх асуултаар энэ бууз маань эхэлж байна. Нямка, Мишка хоёр бид өрсөлдөөнтэй амьдрах нь зөв үү гэсэн асуултаар нилээд толгойгоо гашилгав. Өдөр тутмын өрсөлдөөнийг өөрсдийнхөө 5 хуруунд багтахгүй шахуу туршлагуудаараа тайлбарлаж, ярилцхыг хичээлээ. Мөн удаан хүлээлгэсэн шагналынхаа эздийг шалгаруулсан байгаа шүү.

Duration:01:02:43

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.15: Юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, бөөн стресстэй үед

9/27/2020
Энэ удаагийн буузаар хүн болгонд хааяа тохиолддог юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, өөрийн үнэ цэнээ өөртөө алдаад ч байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийнхээ тухай ярилцлаа.

Duration:00:52:46

Ask host to enable sharing for playback control

Зочин Бууз: "Сэтгэлгээ нь ядуу хүн ядуу л байдаг юм байна лээ..." Stand Up Comedian Бээгий

9/13/2020
Энэ удаагийн элдүүрчинг Монголд хүчээ авч байгаа Stand Up Comedy-н уран бүтээлч Бээгий хийж, өөрийн хөгжилтөй болоод сургамжтай түүхүүдээсээ илэн далангүй хуваалцаж, сайхан өөх тостой буузны гурил элдэж өглөө. За ингээд өөх, тосондоо гэдсээ өвтгөхгүйхэн шиг тааруулж идээрэй.

Duration:01:10:41

Ask host to enable sharing for playback control

Зочин Бууз: Өсвөр насныхны төлөөлөл Б.Халиун бид хоёртой

8/30/2020
Өсвөр насны төлөөлөл болсон авьяаслаг Б.Халиун бид хоёртой одоогийн үеийн өсвөр насныхны тухай, тэд нарын бодол болоод өөрийнхөө дотоод ертөнцөөр аялуулууллаа.

Duration:00:54:31

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.15: Яагаад бусдыг өөрөөсөө илүүд үздэг вэ?

8/16/2020
Бид яагаад заримдаа өөрсдийгөө бусдаас болоод зарим нэг эд зүйлийн дараа тавьдаг вэ?, яагаад өөрсдийгөө хүчилж, эцэст нь тултал зольдог вэ? гэх асуултаар энэ буузаа эхлүүлж, өөрсдийн алдаа болоод бага сага мэдэж авсан туршлага, судалсан ном сэтгүүлүүдээсээ нэгтгэж тайлбарлахыг хичээлээ. Мөн энэ сэдэвтэй холбоотой маш сонирхолтой буузчингийн захидалыг задаллаа.

Duration:00:49:22

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.14: Дутуугийн мэдрэмж

8/2/2020
Энэ удаа өдийг хүртэл жигнэгдсэн буузнуудад нилээдгүй дурьдагсан дутуугийн мэдрэмжийн тухай ярилцлаа. Дутуугийн мэдрэмж гэж юу вэ, Мишка яагаад дутуугийн мэдрэмжийг зөв гэж боддог вэ, дутуугийн мэдрэмжийг хүмүүс ямар аргуудаар нөхөж, даван туулдаг вэ гэх зэргийг энэ буузандаа чимхлээ.

Duration:00:55:18

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.13: Харамсал

7/19/2020
Энэ буузаар бид хоёрт тохиолдсон инээдтэй ч юм шиг ичмээр ч юм шиг бас гунигтай харамслын түүхүүдээ хуваалцаж, заримдаа харамслаасаа хэрхэн өөрсдийгөө чөлөөлдөг талаар чимхлээ. Ер нь тэгээд инээдтэй ч юм шиг ичмээр ч юм шиг харамсдаг түүхүүд ихэвчлэн жоохон согтуу байх үед болдог шдтээ тээ буузчидаа?! Заа тэгээд есөн бусын паянгуудыг бас энэ буузнаас сонсоорой.

Duration:00:53:11

Ask host to enable sharing for playback control

"БУУЗ ЧИМХЬЕ" 1 нас хүрлээ

7/12/2020
БУУЗ маань 1 нас хүрч овоо нэг ААВАА, ЭЭЖЭЭ гэж хэлж сурах гэж байна. Нэг жилийн хугацаанд БУУЗаа амталсаар ирсэн буузчиддаа баярлалаа гээд бид 2 энэ хугацаанд тохиолдсон инээдтэй, нулимстай, шантарсан, сургажтай түүхүүдээ хуваалцлаа. Мөн хэд хэдэн хүмүүсийн дуут мэндчилгээг оруулсан байгаа шүү. Бас төгсгөл хүртэл нь сайн сонсоорой :

Duration:00:41:07

Ask host to enable sharing for playback control

БУУЗ 2.12 - Айн? Юу? Нийгэмд хүлээн зѳвшѳѳрѳгдѳх ѳѳ?

6/30/2020
Шинэ буузаа бид хоёр, бусдад буюу нийгэмд хүлээн зѳвшѳѳрѳгдѳхийн тулд бид нар яагаад ѳѳрсдийгѳѳ ѳѳрчилж, эргэн тойрондоо уусч ордог юм бэ? Бид хоёр орчиндоо зохицож бусдад хүлээн зѳвшѳѳрѳгдѳх гэж яаж ѳѳрчилѳгдѳж байсан түүхээсээ ярьж, нийгэм дэх ялгаварлан гадуурхал энээ тэрээ гээд сүүлдээ монголынхоо түүхрүү шагайн харж худалаа үнэн юм ярьсаар бүр эцэстээ "Монголдоо очоод юу ч үгүй хоосон шүү!" гэсэн хатуу үг бие бие рүүгээ чулуудав. Энэ хачин сонирхолтой буузаа хахаж цацалгүй сайхан тайван...

Duration:01:20:46

Ask host to enable sharing for playback control

ЗОЧИН БУУЗ: Danna`s Doodles хуудасны хөтлөгч А.Даваажаргал

6/14/2020
Энэ удаагийн буузаар хөгжилтэй зургуудтай Danna`s Doodles хуудсыг хөтлөн явуулдаг Данна буюу А.Даваажаргал илдүүрчин хийж өөрийнхөө жаргалтай, гунигтай, сургамжтай гээд олон олон сонирхолтой түүхүүдийг элэн далангүй хуваалцлаа. Danna-н хөтлөн явуулдаг хуудсууд: Facebook @DannasDoodle Instagram @DannasDoodlee Youtube Danna`s Doodles

Duration:01:02:12